Хэрэглэгчийн эрхийг хүндэтгэн хамгаалж ажиллахыг уриалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ үндэсний үйлдвэрлэгчид, зах болон сүлжээ дэлгүүр,
хуладааны төв, супермаркетуудын үйлчилгээ эрхлэгчдэд хандан сар шинийн баярыг
угтан хэрэглэгчдээ дээдлэн ажиллахыг уриалжээ.
Уриалгад Засгийн газар,
ШӨТХГ-аас нефть, шатахуун импортлогч ААН, байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн
шаардлагын дагуу шатахууны үнийг шат дараатай бууруулж буйтай холбогдуулан
өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг мөн зах зээлийн бодит үнээр худалдан
борлуулахыг дурджээ. Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүндээ бодит
урамшуулал, хямдрал зарлаж хэрэлэгчиддээ бэлэг барих, хэрэглэгч бараа,
бүтээгдэхүүнээ үнэн зөв сонгоход мэдээллээр хангаж, үйлдвэрлэгчийн нэр хаяг,
зориулалт, орц, найрлага, хадгалах болон баталгаат хугацаа, зөв хэрэглэх талын
зааврыг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр байршуулж тайлбарлахыг тусгаж,
бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг
мөрдөн ажиллахыг уриалжээ.
Хэрэглэгчийн эрхийг
хамгаалах тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ
биелүүлж чанартай, аюулгүй бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ ханган шударга,
ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахыг тусгажээ.