Увс аймгийн баг дөрөв дараалан хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-30 10:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улирлын эхний хоёр тоглолтдоо хожигдоод байсан Увс аймгийн баг сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожоод байна. Тэд Өмнөговийн багийг 90:86-гаар өчигдөр ялснаар ийнхүү дөрөв дараалсан хожилтой боллоо.


Өмнийн говийнхон энэ улиралд нэг ч хожигдоогүй гурав дараалсан хожилтой байсан. Тоглолтын эхний үед Өмнөговь аймгийн алсын зайн шидэлтүүд гайхалтай болж байснаар 26:19-өөр илүүрхсэн. Харин хоёрдугаар үед Увс нуур багийн тоглолт сайжирснаар хоёр оноогоор давамгайлсан юм. Хоёрдугаар хагаст эн тэнцүү өрсөлдөж, эцсийн мөчид Увс аймаг 4 онооны илүүгээр хожлоо.


Тус тоглолтын турш Т.Билгүүн 39 оноог авсан нь “Үндэсний лиг”-ийн энэ улирлын хамгийн өндөр оноо юм. Харин Увс Нуур багаас Д.Дөлгөөнмөрөн 24 оноо, 9 самбараар багаа тэргүүлж тоглолтын шилдэг нь болсон юм.

Холбоотой мэдээ