Анги удирдсан шилдэг багш нарыг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-30 16:31:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд багш нарын дунд зарласан уралдааны дүнг гаргаж, шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа.

Гадаад оронд туршлага судлах, Дотоодын рашаан сувилалд амрах эрх болон мөнгөн шагналаар тус бүр таван багшийг шагнажээ. Тухайлбал, гадаад оронд туршлага судлах эрхээр Уянга сумын 1 дүгээр сургуулийн багш  Ё. Соёлмаа, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн багш Х.Пүрэвсүрэн, дотоодын рашаан сувилалд амрах эрхээр Хархорин сумын 2 дугаар сургуулийн багш Б.Сүрэнбадам, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш А.Билэгжаргал, мөнгөн шагналаар Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш Б.Энх-Орчлон, Мэргэд сургуулийн багш О.Оюунтунгалаг зэрэг 15 багшийг шагнаад байна.



Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, анги удирдсан багш нарын чадварыг дээшлүүлэх, тэргүүн туршлага, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 29 сургуулийн 770 гаруй анги удирдсан багш нарын дунд “Шилдэг анги удирдсан багш” уралдааныг өнгөрсөн жилийн турш зохион байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ