Сар шинийн барилдаан “Буянт Ухаа” спортын ордонд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинэд зориулсан, улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 04-нд 12 цагаас “Буянт Ухаа” Спортын ордонд болно.
Битүүний өдөр болох энэхүү
барилдааны тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд худалдаад удаагүй
ч эрэлт ихтэй байгаа аж. “Буянт Ухаа” спортын ордон 5000 хүний суудалтай ч нэг хүнд хоёроос илүү
тасалбар өгөхгүй байгаа юм.
Иргэдийг тасалбар авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг сануулжээ. Жил бүр тасалбар дамлан зарах асуудал гардаг учраас ийм арга хэмжээ авсан байна. Сар шинийн барилдааны тасалбарыг “Буянт-Ухаа” Спортын ордны билетийн кассаар худалдаж байгаа аж.
Билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудын хуваарийг хүргэж байна.
Нэгдүгээр сарын
31-нд 12 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003
оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/
Хоёрдугаар сарын 1-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас МБӨ-нд/ Хоёрдугаар сарын 02-нд Дашчойлин хийдийн нэрэмжит
"Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256
бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус Монгол бөхийн өргөөнд
болно.