Улсын харцага О.Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-28 16:47:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Од” группийн бөх Улсын харцага О.Хангай өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардлаа.

Тэрбээр, өнгөрсөн сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд түрүүлсэн юм. Цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, амжилт хүслээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдааныг 2011 оноос жил бүр зохион байгуулж буй юм. Тус барилдааны анхны түрүүг С.Мөнхбат аварга хүртэж байв.

Холбоотой мэдээ