Албан тушаалтнуудын 37 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-24 11:55:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ өгөх үүрэгтэй 40 мянга гаруй нийтийн албан тушаалтнаас 15 мянга буюу 37 хувь нь хөрөнгөө мэдүүлээд байна.

ЦЕГ, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага хамгийн өндөр буюу 50-иас дээш хувьтай мэдүүлсэн. Харин төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас, одоогоор УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлсэн нь, нийт албан тушаалтны 7,5 хувь юм.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ