ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын индексийг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-23 08:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт ХЗҮХ-д "Эрх зүйн хөтөч" бэлтгэх хөтөлбөрийн нээлт болно.

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын хуульчдын холбооноос иргэдэд хуул зүйн зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэр” хэлэлцүүлэг болно. Утас: 88054040

09.30 цагт Улаанбаатар зочид буудалд "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт “Корпорейт” зочид буудалд Монголын жуулчны баазуудын анхдугаар чуулган болно.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд тус сургуулийн өвлийн төгсөлтийн ёслол болно. Утас: 99002019

11.00 цагт Монголын залуучуудын холбоонд Автомашины хүүхдийн аюулгүйн суудлыг 59000-88000 төгрөгөөр борлуулах талаар "Номин" ХХК-иас мэдээлэл хийнэ. Утас:88059360

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ЗХЖШ-аас 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулна. Утас: 88109945, 88081693

11.00 цагт МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас: 99027019 88007709

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Хангарди ордонд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 86048200, 99268461

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын  индексийг танилцуулна.  Утас: 321927

15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Виртуал төсөл"-ийн нээлтийн ёслол болно..

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ