Зорилтот бүлгийн 19 иргэн газартай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 22:36:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас зорилтот бүлгийн иргэддээ хандсан ажлыг үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон авч хэрэгжүүлж байна.

Эл ажлын хүрээнд сумын газрын даамалтай хамтран газаргүй байсан 19 өрхөд газар олгожээ. Мөн зорилтот 80 өрхийн амьжиргааг дэмжих хүрээнд дөрвөн өрх байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болж, хоёр өрх зээл тусламжинд хамрагдаж, найман өрх өрхийн түвшингийн үнэлгээгээр ядуурлын шугамнаас дээш ахисан байна. Түүнчлэн сумын ЗДТГ-аас жилдээ нэг удаа зохион байгуулдаг халамж нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумын зорилтот бүлгийн өрх гэр бүлд амьдарч байгаа 300 гаруй хүүхдэд соёлын үйлчилгээг хүргэж ажиллажээ.  

Холбоотой мэдээ