Венесуэлд зэвсэг хулгайлсан цэргийн албан хаагчдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-22 14:44:24

КАРАКАС. /AFP/. Үндэсний гвардын байрнаас зэвсэг хулгайлсан хэрэгт оролцсон цэргийн 27 албан хаагчийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчлан саатуулсан тухай Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельо мэдэгджээ. Зохих мэдэгдлийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна.


Венесуэлийн эрх баригчид Боливарын үндэсний гвардын байрнаас зэвсэг хулгайлсан хэсэг бүлэг цэргийн албан хаагчийг өнгөрсөн даваа гарагт баривчлан саатуулжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг бослого гаргахыг завдаж байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


Түүнчлэн Венесуэлийн төрийн тэргүүнийг түлхэн унагаах, үндсэн хуулийн дэг журмыг сэргээхийг уриалж буй Үндэсний гвардын нэгэн түрүүчийн дүрс бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн байжээ.

Холбоотой мэдээ