Алтай сумын Улаан хад бага сургуульд 15 сурагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-22 15:58:12

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаан хад бага сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 15 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

            Тухайн сургууль нь аймгийн төвөөс 160, Алтай сумын төвөөс 50 км зайд оршдог бөгөөд тус сумын хоёрдугаар багийн ард иргэдийн /120 өрх, 470 хүн амтай/ хүүхдүүд суралцдаг аж.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан статистик мэдээнээс харахад, тус сургуулийн нэгдүгээр ангид гурав, хоёрдугаар ангид тав, гурав болон дөрөвдүгээр ангид тус бүр нэг, тавдугаар ангид таван хүүхэд суралцаж, дөрвөн багш, нэг захирлын орон тоогоор үйл ажиллагаа явуулдаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар бага ангийн анги дүүргэлтийг 30-35 /багийн салбар бүлэгт 20-оос доошгүй/ хүүхэдтэй байхаар зохион байгуулах ёстой. Тэгвэл  Улаан хад бага сургуулийн хувьд энэ түвшингээс 6-30 дахин бага байна.    

Баян-Өлгий аймгийн хэмжээнд Сагсай, Цэнгэл, Ногооннуур, Баяннуур, Булган, Алтай, Дэлүүн зэрэг хөдөө суманд 13 бага сургууль үйл ажиллагаа явуулдаг юм.

Холбоотой мэдээ