Ахуйн хий, утаанд угаартаж амь насаа алдах тохиолдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-20 20:06:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт иргэд ахуйн хий, утаанд  угаартах явдал цөөнгүй байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Нүүрс хэрэглэдэг айл өрхүүд зуух пийшингээ галлахдаа хаалтаа дутуу таглах, гар аргаар хийсэн, шаардлага хангаагүй зарим яндан зууханд түлш дутуу шатсанаас үүдэж угаартах, үүнээс улбаалж иргэн хийн хордлогод орох тохиолдол гарч буй.

Өнгөрсөн онд угаараас болж Замын-Үүдэд хоёр хүн амь насаа алдсан бол шинэ оны эхэнд утаа, хийнд хордож хөнгөн хэлбэрийн хордлого авсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Тиймээс ЭМГ аймгийн Онцгой байдлын газартай хамтран утаа, ахуй хийнээс сэргийлэх талаар айл өрхүүдэд санамж зөвлөмж хүргэх ажлыг нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ