Онцгой байдлын 28 алба хаагч багшлах эрхтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-21 10:11:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас санаачилсан "Сургах зүйн боловсрол олгох" сургалтад онцгой байдлын аймаг, нийслэлийн 28 алба хаагч хамрагдаж, их, дээд сургуульд багшлах эрхтэй боллоо. 


БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” ТББ, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулсан тус сургалт энэ сарын 07-18-ны өдөр ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвд боллоо.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад багшлах эрхийн гэрчилгээ олгосон хоёрдахь удаагийн сургалт гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар удирдан явуулжээ.

Холбоотой мэдээ