Олон улсын наадмын шагналт циркчид тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-14 10:15:10

ОХУ-ын Идол наадмын мөнгөн цом, Испани улсын циркийн Олон улсын наадмын алтан цом, ОХУ-ын Ижевск наадмын алтан цомын шагналт Монголын Үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид өнгөрөгч баасан гарагт эх орондоо ирлээ.

БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээн болон ОХУ-ын Ижевскийн тэмцээн, ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом хүртээд байгаа билээ. Тэд энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнтэйгээ энэ сарын 19-нд хуваалцахаар “3 Алт, 2 Мөнгө буюу 5 цомын тоглолт”-оо АСА циркт толилуулах гэж байна.

Тоглолтод Монголын Vндэсний циркийн  акробатын жvжигчид, Монгол Циркийн хөгжлийн төвийн уран нугаралтын жvжигчид тус тус тоглох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ