Онцгой байдлын алба хаагчид МУЗН-т 10 литр цус хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-14 12:57:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 34 дүгээр ангийн  28 алба хаагч "Цусаа бэлэглэе" аянд өнөөдөр нэгдэж Монголын улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-т 10 литр цус хандивлажээ.

Мөн алба  хаагчид МУЗН-ийн “Ивээн тэтгэгч онцгой гишүүн”-ээр элссэн талаар тус хэлтсээс мэдээллээ.

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гамшгийн улмаас хоёр мянга гаруй хүн амь насаа алдаж, найман мянган хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирчээ. Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос үүдэн олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гардаг байна.



Холбоотой мэдээ