ӨНӨӨДӨР: 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар мэдээлэл хийнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-14 08:25:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 14-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

08.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. Утас: 91919122

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд цэцэрлэгийн багш нарт зориулсан "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" сургалт болно. Утас: 99285651, 89477713

09.00 цагт МҮЭХ-нд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан “Хөдөлмөрлөх эрх-Суурь зарчим” сургалт болно. Утас: 99027019

10.00 цагт ЭХЯ-нд 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЭХЗХ-ны дарга А. Тлейхан нар мэдээлэл хийнэ. Утас: 99115624

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд Гутайн давааны алтны уурхайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

15.00 цагт ЭМЯ-ны гадна талбайд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл 5 аймагт зайн оншилгооны автомашин гардуулна. Утас: 99179899

Холбоотой мэдээ