Өвөрхангай аймаг II тойргийн анхны ялалтаа авч чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-03 14:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Сүхбаатар Альянс Тех болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд болж өвөрхангайчууд анхны ялалтаа авлаа.


Тоглолт тэнцүүхэн үргэлжилж байсан ч төгсгөлд нь Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг онооны давуу байдлыг олж авсан юм. Харин хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех багийн хамгаалалт сайн болж онооны зөрүүг арилгаж чадлаа. ОУХМ Д.Дэлгэрнямын сайн тоглолтын ачаар гуравдугаар үед Тэнүүн Өлзий дахин 10 орчим оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх үе эхлэхэд Сүхбаатар аймгийн багийн тоглогчид багаараа жигд тоглож оноог ойртуулсан ч 76:74-өөр Тэнүүн-Өлзий багийн тал хожиж энэ тойргийн анхны ялагч болов.


MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Хэнтий аймгийн багтай тоглолоо. Дайчид баг ОУХМ Т.Санчир эгнээндээ нэгтгэсэн юм. Тус тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийж эхний үед эхний үеийг 10 гаруй онооны зөрүүтэй өндөрлүүлсэн ч хоёрдугаар үед Хэнтий аймгийн багийн довтолгоо сэргэж оноог ойртуулсан. Улмаар хоёрдугаар хагаст тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид 110:109 харьцаатай Дайчид баг хожиж улирлын зургаа дахь ялалтаа авлаа. Харин Хэнтий аймаг тав дахь ялагдлаа хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Т. Санчир 27 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Э.Бямбаа 19 оноо, 10 самбар авсан юм.

Холбоотой мэдээ