Израильтай хамтран ажиллах чиг шугамаа баримталсаар байхаа АНУ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Сири улсаас цэргүүдээ
татах шийдвэр гаргасан хэдий ч Ойрхи Дорнодод аюулгүй байдлыг хангахад АНУ
Израильтай хамтран ажилласаар байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
Майкл Помпео мэдэгджээ.
“Сирийн асуудлаархи Ерөнхийлөгч
Дональд Трампын гаргасан шийдвэр нь Израильтай өрнүүлж буй бидний хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх кампанит
ажлыг үргэлжлүүлсээр байх бөгөөд Ираны
түрэмгийллийг сөрөн зогсоход хүчин чармайлт гаргасаар байх болно. Түүнчлэн Ойрхи
Дорнод дахь тогтвортой байдлын чиг шугамаа баримталж, Израилийг урьдын адил хамгаалсаар
байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.