Ким Жөн Унтай хийх уулзалтыг хүлээж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-02 15:10:43

МОСКВА. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтыг хүлээж байна гэж АНУ-ын Ерөнхиийлөгч Дональд Трамп мэдэгджээ.  


“БНАСАУ-д эдийн засгийн гайхалтай нөөц бололцоотой байгаа гэдгийг маш сайн ойлгодог удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтыг би ч мөн тэсэн ядан хүлээж байна” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна. 


АНУ-ын төрийн тэргүүнтэй шинэ дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа Ким Жөн Ун мэдэгдсэн хэдий ч БНАСАУ-ын эрх баригчдын тэвчээрийг АНУ хэтэрхий удаан сорьвол баримталж буй чиг шугамаа эргэн харж магадгүй болохыг анхааруулсан байна.


Холбоотой мэдээ