Оюутны эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад анхаарна

Орон нутагт
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:14:28

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай. 
Энэхүү аян Завхан аймагт эхэлж оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг хийж байна.

Энэ аяны хүрээнд жирэмсэн оюутнуудын жирэмсний хяналтад хамрагдалтыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, “Иод бидний амьдралд” эссэ бичлэгийн уралдаан, “Эрүүл мэндийг дэмжигч” оюутны бүлэг байгуулах, мэдээллээр хангах, “Оюутан 2015 явган аялал”, "Архи  тамхи шинэ үеийн сонголт биш", дэвжээ тэмцээн гэх мэт долоон цогц үйл ажиллагааг зохион явуулж эхлээд байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд