Баярын өдрүүдэд Цагдаа, дотоодын цэрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-28 18:31:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийн хэв журам хамгаалах зорилгоор Цагдаа, дотоодын цэрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.

Өнөөдөр Цагдаа, дотоодын цэргийн цахим хурлаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор албаны өндөржүүлсэн бэлэн байдлыг 2 дугаар зэрэглэлд шилжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгөв.

Мөн тэрбээр цахим хуралд оролцсон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахин ажиллахад онцгойлон анхаарахыг үүрэг болгов.  

Холбоотой мэдээ