Прокурорын ажилтан, алба хаагчид Төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-28 12:57:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 26-ны 165 дугаар зарлигаар Прокурорын байгууллагын зарим ажилтан, алба хаагчдыг өнөөдөр Төрийн дээд одон, медалиар шагнав.


Шагнал гардуулах ажиллагаанд УЕПГ-ын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан болон УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн гишүүд прокурор, алба хаагчид оролцов.

“Алтан гадас” одонгоор УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунбаяр шагнуулсан бол, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Нийслэлийн Прокурорын газар /НПГ/-ын ерөнхий прокурор  Д.Баярмагнай, УЕПГ-ын хяналтын прокурор Д.Бөхчулуун, ажилтан М.Жавзан, жолооч Ж.Лувсанцогзол, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар, Ш.Отгонбаяр нар шагнагдав.

Холбоотой мэдээ