Газар Дундын тэнгисээс олон зуун цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-28 11:53:07

РАБАТ. /Xinhua/. Пүрэв гарагт Мароккогийн эргийн хамгаалалтын аврах албаны ажилтнууд Газар Дундын тэнгисээс хууль бус 367 цагаач иргэнийг аварсан тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв.


Аврагдсан цагаачдын дийлэнх нь Африкийн орнуудын иргэд байсны зэрэгцээ тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байжээ. Цагаач иргэдийг ойролцоох боомтуудад аюулгүй хүргэсэн гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


2018 онд Мароккогоор дамжин Европын орнуудад нэвтрэхийг завдах цагаач иргэдийн тоо ихээхэн өссөн юм. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд нийт 76 мянга гаруй хүн Марроккогоор дамжин хууль бусаар цагаачлахаар оролдсоныг таслан зогсоожээ. 

Холбоотой мэдээ