Шүүхийн ахмад ажилтан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-27 19:01:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга асан Д.Энхбаатарыг өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнав.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар оролцов.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, "Д.Энхбаатар нь шүүхийн захиргааны байгууллагад тэр дундаа Тамгын газрын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж ШЕЗ-өөс тодорхойлсноор Ерөнхийлөгчийн энэ сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлиг гарч "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялааж байгаад баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга асан Д.Энхбаатар, "Би шүүхийн захиргааны байгууллагад олон жил ажиллаж гавьяаныхаа амралтыг авсан байгаа. Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэснийг үнэлж энэхүү том шагналаар шагнасанд маш их баяртай байна. Ингээд ШЕЗ-ийн дарга болон үе үеийн гишүүддээ баярлаж байгаагаа илэрхийлье” гэв.

Холбоотой мэдээ