АИ-92 шатахууны октан хэвийн хэмжээндээ хүрээгүй 9 ШТС илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-26 16:54:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нефть импортлогч компаниудад 8 дугаар сарын 6-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар 9 ААН-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахуун октан хэмжээндээ хүрээгүй байсан талаар ШӨХТГ-аас газраас өнөөдөр мэдээлэв.  

Тодруулбал, Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг шатахуун жижиглэн борлуулдаг ААН-ийн АИ-92 авто бензины марганецын агууламж байх ёстой хэмжээнээс илүү буюу 0.6-0.9 мг/дм3-аар илэрчээ. Стандартчиллын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөдөлгүүрийн түлшний стандартыг баталсан  бөгөөд тус стандартаар АИ-92 автобензинд агуулах марганецийн хэмжээ 0.25 мг/дм3 байхаар тогтоосон байдаг. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд ангид муугаар нөлөөлдөг аж.

Иймд ШӨХТГ-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шатахууны худалдаа эрхэлдэг дээрх ААН-үүдэд тус бүр 9 сая төгрөгийн торгууль оноож, энэ сарын 25-н хүртэл зөрчлөө арилгах, чанар, стандарт хангасан бензин борлуулах Улсын байцаагчийн дүгнэлт хүргэсэн талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэв. 

Түүнчлэн зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна.


Холбоотой мэдээ