Хүүхдүүд уран зургаар дамжуулан ээжүүддээ баярын бэлэг барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 10:58:00

Завхан аймагт "Миний ээж хөөрхөн" гар зургийн уралдаан боллоо. Энэхүү уралдааныг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж зохион байгуулжээ.

Уралдаанд 386 бүтээл ирсэнээс  шилдэг есөн бүтээлийг тодруулж шагнал гардуулжээ. I-III ангийн насны ангилалд Дөрвөлжин сумын 2а ангийн сурагч А.Энххүслэн "Миний ээж хөөрхөн нар" бүтээлээр тэргүүлсэн бол III-VII ангийн суралцагчдаас Цагаанхайрхан сумын 5а ангийн сурагч Ө.Буджаргал "Дэлхий дээрх ганцхан миний ээж” бүтээлээр  VIII-XII ангийн суралцагчдаас Тэлмэн сумын 10а ангийн сурагч Б.Цэндсүрэнгийн бүтээл тус тус тэргүүлжээ.

Ийнхүү манай хүүхдүүд ээжүүддээ зориулан уран бүтээлээрээ дамжуулан баярын бэлэг, сэтгэлийн үгээ дамжууллаа хэмээн зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын үеэр хэллээ.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ