Кибер тагнуул үйлдсэн хэрэгт буруутгасантай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-21 16:11:43

БЭЭЖИН. /РИА Новости/. Иргэдийг нь кибер тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаатай холбогдуулан Хятад улс АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж, мэдэгдэл хийжээ. Энэ тухай Хятадын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


АНУ болон өөр 11 улсад кибер халдлага үйлдсэн хэмээн АНУ-ын Хууль зүйн яам Хятадын хоёр иргэнийг өнгөрсөн пүрэв гарагт буруутгасан юм. Ингэхдээ кибер халдлага үйлдэх болсон тодорхой шалтгааныг дурдаагүй юм.


“АНУ худал, хуурамч явдал дээр үндэслэн, кибер аюулгүй байдлын асуудлуудаар Хятадыг үндэслэлгүй шүүмжилж, “кибер тагнуул” нэрийдлээр Хятадын хоёр иргэнийг буруутгасан” хэмээн Хятадын Гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ