Хилийн ханын санхүүжилтгүйгээр төсвийн зардалд гарын үсэг зурахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-21 13:06:10

ВАШИНГТОН. /NHK/. "Мексиктэй залгаа хил дээр хана барих барилгын ажлын санхүүжилт багтаагүй төсвийн зардалд гарын үсэг зурахгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдэв.


Хилийн аюулгүй байдлыг сайжруулах үүднээс хана барих нь зайлшгүй шаардлагатайг Д.Трамп онцлон тэмдэглээд, америкчуудын өмнө хүлээсэн Засаг захиргааны үндсэн үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх төсвийн зардалд гарын үсэг зурна хэмээн найдаж байна гэж хэлжээ.  


АНУ-ын Ерөнхийлөгч хана барих ажилд таван тэрбум ам.долларын санхүүжилт гаргах хүсэлтийг тавьсан юм. Ардчилсан намын гишүүд уг саналын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд хууль бус цагаачлалын эсрэг арга хэмжээ авахад хана ямар ч хэрэггүй гэж үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ