Зарим компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-20 17:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж зарим компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байна. 

 Тодруулбал “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон учир Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хасчээ. Мөн “АЗЗАН” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, “Бэрэн майнинг” ХК  үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй гэсэн үндэслэлээр бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. 

Холбоотой мэдээ