Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан Засаг даргад ял оногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-20 16:06:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан  Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х-д гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг саяхан хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тодруулж хэлбэл, иргэн Х нь Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-г Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.

Гэвч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж байгаад түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил таслан сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас дахин халсан нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогдох үндэслэл болсон байна. 

Холбоотой мэдээ