Хөрөнгийн зах зээлийн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-19 16:46:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болов. 

Уг арга хэмжээг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК-иудтай хамтран  зохион байгуулав. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн ололт, амжилтыг дүгнэн, номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдгүүдийг тодрууллаа.

“GRAND BULL AWARDS 2018”-ийн номинаци тус бүрийн шилдгийн шилдгүүдэд:

“ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,

“ШИЛДЭГ IPO” – “ЛэндМН ББСБ” ХК,

“ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- “ГОВЬ ХК”,

“ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,

“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”- Б.ӨЛЗИЙБАЯР/”Ард капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал/ тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ