Түвд оршуулгын газруудаа засахад 75 сая доллар зарцуулна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-03-09 16:16:39

ЛХАС. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Түвдийн өөртөө засах орны уламжлалт оршуулгын ёслол болох тэнгэрийн оршуулгын газрыг хамгаалах, засахад ирэх таван жилд 75 сая доллар зарцуулна гэж тус бүс нутгийн эрх баригчид мэдэгдэв.

Тэнгэрийн оршуулга нь Түвд болон Монголын уламжлал юм. Уг уламжлал нь үхэгсдийг чандарлахын оронд тэднээр махчин шувуудыг хооллохыг хэлдэг бөгөөд ингэснээр тэдний сүнс тэнгэрт халина гэж үздэг байна.

Тэнгэрын оршуулгын нийт 156 газарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ жил 47 газарт 165 сая юанийн санхүүжилт олгохоор Түвдийн Засгийн газар төлөвлөсөн байна. Оршуулгын газар бүр 3-5 сая юанийн санхүүжилт авч, засах, хамгаалах ажлыг хийнэ гэж Түвдийн иргэний асуудал хариуцсан газар мэдэгджээ.

Зэрлэг ноход, оршуулгын хаягдал, бартаат зам, гашуудал үйлдэх байгууламж байхгүй зэрэг асуудал уг уламжлалд сөргөөр нөлөөлж байна гэж Түвдийн иргэний асуудал хариуцсан газрын орлогч дарга Сюй Зяли мэдэгдэв.

Зам тавих, хашаа, хүлээн авах өрөөтэй болох, сэг болон хог шатаах зуух барихад уг санхүүжилтийг ашиглана гэж Сюй мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ