54 иргэн 30 асуудлаар санал, гомдол тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 22:38:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Төрийн нэгдсэн үйлчилгээний төвд 54 иргэн 30 асуудлаар хандсан байна. Тэднээс таван иргэн санал хүсэлт тавьж, 24 иргэн гомдлын шинжтэй мэдээлэл ирүүлжээ.

Тухайлбал, Арвайхээр сумын эрхлэх асуудлын хүрээнд 18, “Онги, ус суваг” ОНӨҮГ-т 2, хууль эрхзүй, нийгмийн халамж, эрүүл мэнд, эрчим хүчтэй холбоотой санал, шүүмжлэл  тус бүр 1 ирсэн бөгөөд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, “Хангамж-Өргөө” ХХК-ийн халаалтын зуухтай холбоотой гомдлууд ирсэн байна. Иргэд ихэвчлэн нийтийн тээврийн автобус тогтмол явахгүй, хогны машин цагтаа хогоо ачдаггүй, дулаан үйлдвэрлэгч байгууллагууд халаалтаа муу өгдөг, усан сангууд цагийн хувиараар ажилладаггүй гэх мэт гомдлуудыг тавьж, нохой устгалыг эрчимжүүлэх, гэрэлтүүлгийн цагийг уртасгах санал өгчээ.

 Төрийн нэгдсэн үйлчилгээний төвөөс тухайн байгууллага болон холбогдох албан тушаалтанд өргөдөл, гомдлыг уламжилсаны дагуу асуудал 100 хувь шийдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ