Аймгийн нийгэм, эдийн засгийн эхний 11 сарын үзүүлэлтийг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Статистикийн хэлтсээс оны эхний 11 сарын аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн статистик мэдээллийг гаргаж, өнөөдөр орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аймгийн хэмжээнд
2018 оны эхний 11 сард 1734 эх
амаржиж, 1748 хүүхэд төрж, мөн нас баралт 415 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан
эх 139, төрсөн хүүхэд 132-оор тус тус буурчээ.
Мянган хүнд ноогдох төрөлт
21.3, нас баралт 5.1, цэвэр өсөлт 16.2 байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 11 сард 26 гарсан нь өмнөх оны мөн үеэс
8 гаралтаар бага байна. Харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 35 гарсан нь өнгөрсөн оны үеэс 6
гаралтаар буурчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 11
сард 14516.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 230.6 сая төгрөгөөр өсч, сангийн
зарлага 43589.6 сая төгрөг болж,
өмнөх оны мөн үеэс 5243.8 сая төгрөгөөр өсчээ.
Аймгийн хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 11 сард ажил идэвхитэй хайж байгаа
ажилгүй хүний тоо 492 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 275 хүнээр буурсан
байна. Аймгийн хэмжээнд 246 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн
50 хувийг эзэлж байна. 2018 оны 11 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж
байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 506 ажилгүйчүүдээр буурсан
байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 15 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж.
Энэ оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо
322 болж өнгөрсөн оны мөн үеэс 15-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 126 хүн
гэмтэж, 329 иргэн хохирсон байна. Аймгийн Шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр шүүхээр
нийт 1172 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 179,
захиргааны хэрэг 35, иргэний хэрэг 897, давж заалдах шатны шүүхээр 61 хэрэг тус
тус шийдвэрлэсэн байна.
Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг
оруулан тооцсоноор 2018 оны эхний 11 сард аймгийн төсөвт 23 тэрбум төгрөг
оруулахаас 23.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 311.3 сая төгрөгөөр давуулан биелэсэн байна.
Монгол банкны эх үүсвэрээр 39.1 тэрбум төгрөг
зузаатгалаар авч, 542.8 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 537.4 тэрбум
төгрөгийг буюу гаргасан мөнгөний 99 хувийг эргүүлэн татсан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 192.7
тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.6 тэрбум төгрөг
болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 17.2 тэрбум төгрөгөөр өссөн бол
хугацаа хэтэрсэн зээл 3.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тэрчлэн 11.2 тэрбум
төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг
эзэлж байгаа аж.
Энэ оны 11-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн
хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өнгөрсөн оны
мөн үеэс 6.8 хувь, оны эхнээс 6 хувь, өмнөх сараас 1.4 хувь өссөн байна.
Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан
тохиолдол 1 байсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс нүүрстөрөгчийн дутуу исэл -0,09
мг/м3 – аар, азотын давхар исэл 0.006 мг/м3 –аар
их, тоос 0.011 мг/м3 –аар, хүхэрлэг хий 0.004
мг/м3 –аар тус тус бага байжээ.
2018 оны 11 дүгээр сард эрэн хайх, аврах ажиллагааны
тохиолдол 1,
обьектын гал түймрийн 8 тохиолдол гарсан байна. Эдгээр гамшиг ослын болон гал
түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 23.8 сая төгрөгийн хохирол учирч, гал
түймрийн аюулаас 237 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.
Энэ оны 11 сарын байдлаар импорт 24852.1 мянган
ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5487.4 мянгаар, экспорт 324.3 мянган ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.1 мянган
ам.доллараар өссөн байна.
2018 оны эхний 11 сард оны үнээр 15.7 тэрбум
төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 16.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн
нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 49.5 хувиар, бүтээгдэхүүний
борлуулалт 55.7 хувиар өссөн байна. Нийт үйлдвэрлэлтийн 44.8 хувийг дулаан түгээлт усан
хангамж, 49.4 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 5.8 хувийг уул уурхайн
олборлолт эзэлж байна.