“Entrepreneur-2018” шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-17 15:21:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн бизнесийн салбарынхны улс, аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд оруулсан хувь хэмжээ, тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлдэг "Entrepreneur-18" дахь жилдээ зохион явагдлаа. 

Өнгөрсөн баасан гарагтб олсон уг арга хэмжээний үеэр  ТОП-5, Шилдэг аж ахуйн нэгж Энтрепренёрүүдэд шагнал гардуулсан юм.

“Entrepreneur-2018” шилдэгүүдийн Гран При шагналын эзнээрДархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хүртжээ.

Харин Топ-5 аж ахуй нэгжид “Дархан-Ус суваг”ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дарханы Дулааны цахилгаан станц”ТӨХК, “Шарын гол”ХК, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК шалгарсан аж.

Хөнгөн үйлдвэрийн салбарын энтрепренёр “Шүтэн уул”ХХК, Эрүүл мэндийн салбарын энтрепренёр “Үйзэн гүн”ХХК, Харилцаа холбооны салбарын энтрепренёр “Дархан-Уул аймгийн холбооны газар”, Хүнсний салбарын энтрепренёр “Дархан хүнс”, Үйлчилгээний салбарын энтрепренёр “Компорт цогцолбор”ХХК, Эрчим хүчний салбарын энтрепренёр “ДДС”ТӨХК, жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренёр “Дархан савхи”ХХК, Жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренёр “Эко ноос” ХХК, Инноваци нэвтрүүлэгч энтрепренёр “Шунхлай” ХХК, Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч энтрепренёр” Номадс хоспиталити” ХХК, Худалдааны салбарын энтрепренёр "Дархан номин тав трейд" ХХК, Хөрөнгө оруулагч энтрепренёр “Тэгшхэн” ХХК, Экспортлогч энтрепренёр “Дархан меат фүүдс”ХХК, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч энтрепренёр “Солар повер интернейшил” ХХК тодорчээ.

Энэхүү үйл ажиллагааг МҮХАТ-ын Дархан-Уул аймаг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг уламжлалтай юм.

Холбоотой мэдээ