Гуравдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-09 08:55:27

10.00 цагт “ИЗНН-ын 16 жил” онол, практикийн бага хурал МҮХАҮТ-ын дэргэдэх Корпорейт зочид буудалд болно.

11.00 цагт Монголын Залуучуудын холбоонд тус холбоо Монголын Залуу Багш Нарын Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.30 цагт "Дарангуйлсэн масктай ардчилал" жагсаал, цуглаан Хэлмэгдэгсдийн хөшөө, НЗДТГ- ын үүдэнд үргэлжилнэ.

14.00 цагт Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын сэтгэл зүйч Х.Оюунтуяа Хараа хяналтгүй хүүхэд , гэр бүл ,хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт АШУҮИС-д Канадын 100 оюутан суралцах болсон талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

15.00 цагт Төрийн орон сууцны корпорациас "Монгол ньюс" мэдээллийн төвд "Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг танилцуулна.

15.00 цагт Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага МЗХ-ны Залуус танхимд болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт МУБИС-аас “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл-2016” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ