“Ddish” телевиз БНСУ-ын компанитай түрээсийн гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Telecompaper/. Хиймэл дагуулын сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “KT Sat” компани Монголын “Ddish” телевизтэй транспондер түрээслэх гэрээ байгууллаа гэж “The Korea Times” сонинд мэдээлжээ.
Уг гэрээний хүрээнд “Korea Telecom” компанийн салбар “KT Sat” компани Монголын “Ddish” телевизэд “DTH” үйлчилгээний дөрвөн транспондер түрээслүүлэх ажээ. “Ddish” телевиз уг үйлчилгээг ирэх жилээс Монголд явуулж эхэлнэ.
Хиймэл дагуулуудын хүчинтэй хугацаа буюу 17 жилийг дуустал “Ddish” телевизтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна гэж “KT Sat” компани мэдэгджээ. “Ddish” телевиз 2017 оноос эхэлж “KT Sat” компанийн “KoreaSat-5A” хиймэл дагуулуудыг үйлчилгээндээ ашиглаж, 90 гаруй HD суваг хэрэглэгчдэдээ санал болгоно. “Ddish” телевиз Монгол даяар 320 мянга орчим хэрэглэгчтэй.
Д.Нямтулга