Ким Жөн Ун оны сүүлчээр Өмнөд Солонгост айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-03 13:36:45

СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ оны сүүлчээр Өмнөд Солонгост айлчилж магадгүй байгаа тухай Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Пэк Дэ Хён сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


“Умард Солонгосын удирдагч энэ оны сүүлчээр айлчлал хийж магадгүй бөгөөд хоёр Солонгосын байгуулсан зохих хэлэлцээрийг доголдолгүй хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж яам үзэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Өмнө нь Ким Жөн Ун 12 дугаар сарын 13-14-нд Өмнөд Солонгост айлчилна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.


Түүнчлэн хоёр Солонгосын энэ онд хийх 4 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт нь ойрын хугацаанд болж магадгүй байгаа талаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба өмнө нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ