Сирид энхийг тогтоох явцад дэвшил гарч байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-07 15:11:42

МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр утсаар ярьж, Сирид гал зогсоох дэглэмд “бодит дэвшил” гарч байгааг сайшаав.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Сирийн нутагт дэвсгэрт энхийг тогтоох явцыг талууд хүндэтгэж, хүчирхийллийн түвшин эрчимтэй буурч, бодит дэвшил гарч байна гэж Лавров, Керри нар дүгнэсэн байна.

Мөн тэд, НҮБ-ын зуучилж буй Сирийн энхийн хэлэлцээг хойш тавилгүй, бүслэлтэд байгаа Сирийн хотуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Сирийн Засгийн газрын төлөөлөгчид болон тус улс дахь курдууд гэх мэт сөрөг хүчнийхний төлөөлөгчдийг Сирийн энхийн хэлэлцээнд анхнаас нь оролцуулах хэрэгтэй гэж Лавров мэдэгдсэн байна.

Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн хүмүүнлэгийн тусламж болон гал зогсоох дэглэм хариуцсан ажлын хэсэгт Женев хот дахь АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Керри, Лавров нар тохиролцжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ