Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-12-02 11:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн хойд  хэсгээр цасан шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.


Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий хөндийгөөр 18-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч 11-13 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Холбоотой мэдээ