"Ай Түүлс”-ийн  хувьцааг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-07 13:27:22

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор “Ай Түүлс” компанийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4 сая 324 мянга 263 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн II-р ангилалд бүртгэжээ.

Тус компани нь 2011 оноос мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. “Ай Түүлс” нь олон улсын стандартад нийцсэн орчин, өндөр хурдны интернетийн сүлжээ, байршуулах болон вэб операторын үйлчилгээ үзүүлдэг аж.

Холбоотой мэдээ