Жон Керри ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож үзэхээ амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-29 10:33:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож үзнэ гэж мэдэгдсэн байна. Телевизийн CNN сувгаар мэдээлснээр, Керри энэ тухайгаа Массачусетс муж улсын Харвардын их сургуульд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.


2004 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жон Керри Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Тэрбээр сонгогчдын 59.03 сая саналыг авч, 62.04 сая санал авсан Жорж Бушид ялагдсан юм.


Жон Керри 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. 2015 онд “Foreign Policy” сэтгүүлийн захиалгаар гадаад бодлого судалдаг улстөрчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Керри сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн үр дүнтэй ажилласан Төрийн нарийн бичгийн даргаар тодорсон байна.

Холбоотой мэдээ