Хийсэн бүтээл нь  амьдралд ашиглаж болохоор байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 11:21:43

Булган аймгийн ЕБС–ийн суралцагчдын дунд “Хог хаягдал бол баялаг “сэдэвт уралдаан зарлалаа. 

Хог хаягдлыг дахин ашиглах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зөв дадал журшил олгох, орчны бохирдол доройтлын талаар тэдний  дуу хоолойг сонсох, тэдгээрт экологийн боловсрол олгох зорилготой тус уралдаанд  6-12-р ангийн сурагчид хамрагдана. 2016 оны  02-р сарын 01-ноос 04-р сарын 20-ны дотор явагдана.

Бүтээлүүдийг хог хаягдал ашиглан бүтээлч сэтгэхүйгээр хийсэн байх,  хог хаягдал ашиглан хийсэн бүтээл нь хүмүүсийн ахуй амьдралд хэрэг болох, хүмүүст хог хаягдал бол эргүүлэн ашиглавал баялаг болохыг ойлгуулсан бүтээл байх, бүтээл нь өнгө үзэмж сайтай, ахуй амьдралд ашиглагдах боломжтой, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг багасгах санаа бодлыг тусгасан байх  зэрэг шалгууртай юм.

Уралдааны 1-р байр өргөмжлөл ,150000 төгрөг 2-р байр  өргөмжлөл, 100000 төгрөг, 3-р байр өргөмжлөл, 50000 төгрөгийн шагналтай, мөн уралдаанд идэвхитэй оролцсон анги 1-р байр өргөмжлөл ,100000 төгрөг 2-р байр өргөмжлөл, 80000 төгрөг, 3-р байр өргөмжлөл, 50000 төгрөгийн тус тус шагналтай .

                                                                                                                                      П.Батням
 

 

 

Холбоотой мэдээ