Шүүгчийн суурь шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-27 21:13:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн даргын энэ оны 121 дүгээр тогтоолоор зарласан Анхан шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт өнөөдөр /2018.11.27/ эхлэв.

Суурь шалгалт ёс зүйн сорилоор эхэлсэн бөгөөд монгол хэлний бичгийн чадварын шалгалтаар үргэлжлэв. Маргааш хэрэглээний програм ашиглах чадвар, монгол хэлний ярианы чадварын шалгалт авах аж. Мөн нэр дэвшигчдийн намтар судлах шалгалтын дүн гарсны дараа ёс зүй, зан төлөвийн ярилцлагын шалгалт авахаар товложээ.

Шүүхийн Мэргэшлийн хороо "Суурь шалгалт”-ын үнэлгээг гаргасны дараа Анхан шатны шүүхийн шүүгчийн "Тусгай шалгалт” эхлэх юм. Тусгай шалгалтын хуваарийг ШЕЗ-ийн www.judcouncil.mn цахим сайтад байршуулах юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалтад тус зөвлөлийн энэ сарын 21-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн хуульчид оролцож байгаа юм.


 

Холбоотой мэдээ