Улаанбаатарт 2-4 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-11-25 09:48:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун, төв, говийн  аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 26-28 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон  Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, говь, талын нутгаар  3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ