Өнөөдөр эхэлж буй “Осака-Их дуулга-2018”-д 71 орны 421 жүдоч хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-23 11:47:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы Осака хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр /2018.11.23/ эхэлж байгаа бөгөөд Токио хотноо 2019 онд жүдогийн ДАШТ болох учраас “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг энэ тэмцээнийг Осака хотноо зохион байгуулж байна.

“Осака-Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 3 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцох юм. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт Японы 4 бөх барилдана.



Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ өдөр 60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө. Олимп, ДАШТ-ий медальтай олон шилдэг жүдоч Осакагийн тэмцээнд өрсөлдөх бөгөөд өнөөдрийн барилдаан 11 цагаас эхэлнэ. 

Холбоотой мэдээ