Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-06 11:22:05

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 27. Адъяа гараг.

Булаагч одтой, 5 шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ