Комүсүби Такакейшёо 10 даваатай башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-22 08:21:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн байдлаар Комүсүби Такакейшёо 10-1 гэсэн амжилтаар башёг тэргүүлсээр байна.


Тэрбээр 11 дэх өдөр Точиоозан-аар 10 дахь даваагаа авсан юм. Харин Сэкиваке Митакэүмэ Ёшиказе-д унаснаар 4 унаатай болов. Озэки Точиношин 6-5 гэсэн даваа унаатай байгаа бол Озэки Такаясү 9-2, Озэки Гойэдо 8-3 гэсэн даваа унаатай байна. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 7-4 гэсэн даваа унаатай бол Сэкиваке Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Такаясү-д унаснаар 3-8 гэсэн даваа, унаатай болж 50 хувийн амжилтаа хийж чадахгүй боллоо.

Холбоотой мэдээ