БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны төлөөлөгчид Монголд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-20 18:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Кувон Юүнь Ап манай улсад айлчилж байна.

Түүний айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид багтаж Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөөний нээлтэнд оролцож Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутагтай танилцах, хоёр орны хооронд байгаль орчны чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын БОАЖЯ-ны хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ирээд байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж тусгай хамгаалалттай газар нутаг, биет болон биет бус соёлын өвийн талаар санал солилцлоо. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй 4 м өндөр, 1.6 м өргөнтэй Чингис хааны алтан гэрэгэ бүхий дүрстэй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд байгаа билээ.

2014 онд Монгол Улсын БОЯ, БНСУ-ын Үндэсний паркуудын захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сорагсаны тусгай хамгаалалттай газартай эгч дүүс парк байгуулах  гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлснээс  хойш олон ажлыг хамтран зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

Холбоотой мэдээ