"Цемент шохой" ХК хоёрдогч зах зээлийн арилжаагаа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-15 17:28:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цемент шохой" ХК хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр нээлээ.  Хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй Хөтөлийн "Цемент шохой" компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 сая ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд санал болгон гаргахыг СЗХ-ноос зөвшөөрчээ.

 Энэ хүрээнд  дээрх компанийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа  өнгөрсөн сарын 15-нд явагдаж,  нэмж гаргаж буй үнэт цаасыг нэг бүрийг нь 170 төгрөгөөр амжилттай арилжсан билээ.

 


Холбоотой мэдээ