Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 10.2 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-15 17:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын судалгаагаар өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4  мянган төгрөгөөр буюу 15.6 хувиар өслөө хэмээн Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ.

Тодруулбал цалин хөлсний орлого 63.7  мянган төгрөгөөр буюу 12.1 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 мянган төгрөгөөр буюу 37.7 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.5  мянган төгрөгөөр өсчээ. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 мянган төгрөгөөр буюу 10.2 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон  бусад зарлага 94.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ